written by Uchiral

Арслангийн орд

Арслангийн ордынхон ямагт тодорхой зорилготой, тэднийг сонгосон замаас нь холдуулахад хэцүү

Арслан бол Зодиакийн төвд орших орд юм. Арслан жигд тогтвортой гал. Энэ галыг тойроод хүмүүс дулаацдаг. Хатуу чанга, захирангуй боловч тууштай зантай. Гол зан төлөв нь буянтай өгөөмөр сэтгэл. Арслан өөрийгөө энэ ертөнцийн гол цэг гэж боддог бөгөөд 2-р зэргийн дүрд тоглохыг доромжлол гэж үзнэ. Тэд бүх юмны тэргүүнд явж, удирдаж, хамгаалж, дэвэргэж явахыг тэмүүлдэг. Араатны хаан Арслан учир хүмүүсийг мөн Арслангийн ордынхон хаанчлах учиртай. Энэ нь үнэн хэрэгтээ тийм биш байсан ч та түүнтэй бүү маргаарай. Тэднийг биширч шүтэж хүндлэхгүй бол Арслан маш аз жаргалгүй болдог. Түүнийг илж таалсан нь дээр шүү. Арслан хүмүүсийг сайн таньж чаддагүй тэгээд ч таних шаардлагагүй гэж үздэг. Биеэ тоодог тул тэднийг зусар магтаалаар сэтгэлийг нь татаж болно. Арслан эргэн тойрны хүмүүстэй зөв боловсон харьцаж чаддаггүй. Тэд бусдын ямархуу ааш аягтай байгааг огт анзаардаггүй. Ёгт сануулга битүү дохиог ойлгоогүй дүр эсгэдэг нь ихэмсэг бардам зантай нь холбоотой. Тэр бэртэгчин зантай дарангуйлагч болох хандлагатай. Арслан баргар харанхуйг, уйтгар гунигийг үзэн ядаж гэрэл гэгээ рүү тэмүүлдэг. Тэрээр гэрбүл найз нөхдөө удирдан жолоодох хүсэлтэй. Анх харахад Арслан өөртөө итгэлтэй хүн шиг харагдах боловч цаанаа үргэлж эргэлзэж байдаг ба ялангуяа Арслан эмэгтэй өөрийн гадаад төрхөндөө санаа их зовдог. Та их л эрэлхэг зоригтой байж Арслангийн эрх дарх, нэр төрийн тухай асуудал ярих боломжтой. Тэр хэзээ ч бардам тэргүүнээ бөхийлгөхгүй хэрэв аюулыг мэдэрвэл үсрэхэд хэзээд бэлэн байдаг. Арслангийн агуу удирдагч чанар бол бүх юман дээр илэрдэг. Энэ ордод төрсөн хүмүүсийн удирдагч тэргүүлэгч болох магадлал бусдаас илүү. Гэхдээ тэд зөвхөн удирдах гэж биш мөн хайрлах гэж төрдөг. Олны дунд Арслан хамгийн гол хүн. Хэрэв тэгэхгүй бол баргар царайлан буланд сууж анхаарал тавихгүй байгаад бухимдан суудаг. Эзэрхэг зан нь гайхмаар эмзэг зантай холилдсон байдаг. Та түүний цэцэн ухаан, өгөөмөр сэтгэлийг үнэлэхгүй бол Арсланг ихээхэн хөндөж байна гэсэн үг. Арслангийн сул тал нь ихэрхүү зан юм. Зусардал, бялдуучлал, сайшаал, магтаал түүнд бал бурам мэт амттай харин үл хүндлэл, үл тоох байдал түүнийг уурын мунхагт хүргэнэ. Энэхүү 2 туйлшрал нь ухаалаг шийдвэр гаргахад ихээхэн саад болдог. Хэрэв та түүнийг олны дунд шүүмжилбэл тэр танийг өршөөхгүйгээр барахгүй дайсан чинь болно. Зөвхөн хоёулаа байгаа л тохиолдолд шүүмжлэлийг хүлээж авдаг. Арслантай ярьж байгаа хэн боловч өөрийн эрхгүй бөхийдөг. Тэд ярьж байхдаа өршөөнгүй маягаар зөвлөгөө өгч, яаж амьдрах тухай сургаж байдаг ба үнэндээ гол асуудлын учир начирыг олж чаддаг юм. Гэсэн хэдий ч хувийн амьдралаа төхнүүлэхдээ маруухан билээ.

Эрүүл мэнд

Энэхүү ордод төрсөн хүмүүс ерөнхиийдөө эрүүл саруул биетэй, аятайхан дүр төрхтэй. Ихэнх Арслан амьдрах ер бусын чадвартай. Бишрэл, магтаалын дутагдлаас болж “урт наслахгүй биз дээ” гэж айлгах дуртай. Тэд гэнэтийн осол гэмтэл, гэнэт халуурдаг өвчинд өртөмтгий боловч хурдан эдгэдэг. Арслан ужиг хууч өвнөөр бараг өвчилдөггүй. Зүрх, нуруу, хөл ихээхэн өвдөх хандлагатай. Хамгийн эмзэг эрхтэн зүрх. Сэтгэл хөдлөл ба биеийн ачаалал нь зүрхний цусны эргэлтэнд нөлөөлдөг. Гол нь Арслан өвчингөө дуустал эмчилдэггүй. Арслан маш ажилсаг тул ихэнхдээ ядаргаанд ордог. Спорт, хоолны дэглэм, байгалийн гаралтай эм эмчилгээ амьдралын эрч хүч эрүүл мэндийг авчирна. Өөрийн энергээ бодолтой зарцуулж архи тамхиа хязгаарлах хэрэгтэй. Арслангийн бэрх хүнд нас бол 50 орчим нас. Тэр нэг бол салан задгай. Хайш яйш, нэг бол туйлын нямбай байдаг. Хов яриа сонсох дуртай, эргэн тойронд юу болж байгааг бүгдийг тэр мэдэх хэрэгтэй.

Ажил мэргэжил

Арслангийн хувьд амьдрал бол жүжгийн тайз юм. Тэр ямагт гол дүрд тоглох маш дуртай. Амьдралд уран бүтээлчээр ханддаг тул гоц гойд бодол санаа түүнд дандаа төрдөг. Түүнд хүмүүстэй нягт холбоо харьцаатай байдаг зохион байгуулах, олон нийтийн зэрэг ажлууд зохино. Тийм болохоор театр байгуулах, олон нийтийн зэрэг ажлууд зохино. Тэр маш сайн жүжигчин, найруулагч болно. Урлаг оюун санааны үйл ажиллагаа зэрэгт бие дааж, эрх дураараа, өөртөө зориулж ажиллавал илүү тохиромжтой. Арслан захирагдах дургүй, аливаа зүйлд тэргүүлэгч байхыг хүсдэг, өөрөө бүгдийг хариуцах дуртай. Захиргааны ажилд чадварлаг. Энэ ордны хүмүүс гарамгай улс төрч, дипломатч, захирал, ерөнхийлөгч нар болно. Их хэмжээний цалинтай байх дуртай. Бүх ордоос ганцхан Арслан маш том амжилтанд хүрдэг бас аймшгийн сүйрэлд ч ордог хүн. Арслан ихэвчлэн хэт их ачаалалд гомдоллодог. Үүнд нь нэг их анхаарах хэрэггүй, учир нь тэр өөрөө хариуцлагын ачаалалд дуртай. Ачааллаас нь чангаалаад, туслалцаагаа санал болгоод үз тэгвэл тэр татгалзана. Ялангуяа санхүүгийн тусламжинд дургүй. Тэгсэн хэдий ч мөнгөтэй хайхрамжгүй харьцдаг. Жинхэнэ арслангууд бол мөрийтэй тоглоомонд маш их дуртай. Зугаа цэнгэл, найр наадамд мөнгө их зарцуулдаг. Бүр хэрэгтэй хэмжээний мөнгө нь байхгүй ч дандаа зээл өгдөг. Өрөө дарахдаа дахиж зээлдэг. Арсланд мөнгө байхгүй байна гэж хэзээ ч байдаггүй. Тэд ямагт тодорхой зорилготой, сонгосон замаас нь холдуулах маш хэцүү. Тэд их эрчтэй боловч хааяа залхуурах дуртай, буйдан дээрээ хэвтэж юу ч хийхгүй байх дуртай.

Хайр дурлал- гэр бүл

Арслангийн хувьд хайр дурлалгүй амьдрал бол юу ч биш л гэсэн үг. Хайр дурлалын төлөө их юм хийнэ, гэхдээ бас бусдын санаа бодлыг сонсоно. Хайр дурлалгүйгээр амьдарч чадахгүй. Хайр дурлалд их романтик, уян зөөлөн ба цэцэг, бэлэг, хайрын захидал зэрэгт дуртай. Хайр дурлал нь арслангийн хувьд бол баяр юм. Хүсэл сонирхолдоо их шургуу, шийдэмгий. Гэхдээ хэрвээ хайртай хүн нь ажилд нь саад хүндрэл учруулаад байвал түүнээсээ шууд салдаг. Тэгсэн хэдий ч ажил ба хайр дурлал хоёрын хоорондын асуудлыг эн тэнцүүхэн шийдэж чадна. Арслангуудын дунд ганц бие хүмүүс ховор. Гэвч хэт бардам зангийн улмаас гэрлэлт амжилтгүй болдог тал бий. Тиймээс ганцаардсан Арслан гунигтай санагддаг. Найз нөхөд, дурлалт хүнээ гал болон агаар махбодьтой ордоос сонгох нь зөв. Агаар нь галыг дүрэлзүүлдэг. Арслангийн бардам занг хэзээ ч хөндөж болохгүй. Ийм үед түүнийг номхотгошгүй. Энэ шалтгаанаас болж дотно хүмүүс нь холдох тохиолдол ихээхэн байдаг ч хайр дурлалын азгүйдлээ тэд нэр төртэйгээр даван гардаг. Уучлан өршөөх чадвар Арслангийн сайн тал бөгөөд учир иймд экс хайрт руугаа буцахыг үгүйсгэхгүй. Тэрээр бусдад өмөг түшиг болж сул дорой болон ядуу зүдүү хүмүүст туслахыг хичээдэг. Тэд сэтгэл сайтай, өгөөмөр зантай бөгөөд бүхий л юманд үнэн голоосоо ханддаг.

Арслан сайн эцэг, сайн эх

Хүүхдүүдээ сохроор хайрладаг учраас сул талыг нь анзаардаггүй. Тэгсэн мөртлөө хүүхэд үл хүндлэх байдал гаргавал түүнийг залхаана. Хүүхдүүддээ зүрх сэтгэлээ зориулж маш элэгсэг, илэн далангүй ханддаг. Хэрэв тэдний дунд таагүй байдал үүсвэл эх эцэг нь тэртэй тэргүй уучилна гэдгийг хүүхэд мэдэж байдаг. Арслангийн гэр орон нь хаадын шилтгээн шиг мөн өөрөө сайн гэрийн эзэд байдаг. Жижиг орон сууц түүнд тохирохгүй учир торонд байгаа мэт өөрт нь санагдана. Том гал тогоотой, тансаг хэрэгсэлтэй уужим байранд түүнд их тав тухтай ба сайхан байна. Их тансаг амралтын газарт амрахыг эрхэмлэдэг. Ганцаардалд дургүй, олны дунд байж, хүмүүстэй танилцах, наргиж цэнгэх оройд театр орох зэрэгт дуртай. Арслангийн үүрэг бол сул дорой хүмүүсийг хамгаалах. Тэд бол жинхэнэ үнэнч найз нөхөд, мөн шударга, хүчтэй дайснууд. Тэд бол бүтээлч, гойд хүч чадалтай, амьдралд хайртай хүмүүс юм. Тэдгээрийн өөдрөг сэтгэл нь нарны гэрэлд улам чангардаг.

Арслан эрэгтэй

Түүнд ямагт сонсогч хэрэгтэй. Та түүнийг сонс тэгвэл та түний үнэнч ивээлийг эдлэх болно. Та түүнийг шүтэн хайрлаад, хүндэтгэл үзүүлээд, магтаад байвал түүнийг хайр дурлалын романд татан оруулахад маш амархан. Түүнтэй зөрөх хэрэггүй, та ердөө зөөлөн хүний дүрд тоглож байгааг санаарай. Арслан эелдэг уян зөөлөн баатар ба чин сэтгэлээсээ дурласан хүн шиг санагдана. Хүсэл нь дороо бий болж харин хайр нь сарнай цэцэг шиг дэлгэрдэг. Хайр дурлалгүйгээр ердөө амьдарч чадахгүй. Түүнийг заавал бишрэх хэрэгтэй үгүй бол тэр гандана. Янаг хайрын амьдрал нь бэрх байдаг. Түүний өөртөө итгэлтэй ба сайхан сэтгэлтэй гадна төрхийн цаана нь өөрийн боломж ба чадвар зэрэгтээ тийм ч итгэлтэй биш хүн байдаг. Түүний санасан юм нь бүтэхгүй гэж эргэлзсний улмаас байнгын сэтгэлийн дарамтанд байдаг. Эмэгтэйнхээ сэтгэлийг гонсойлгохоос мөн эмэгтэй нь түүнийг шоолно гэхээс их айдаг. Өөртөө болон эргэн тойрныхондоо өөрийгөө бүрэн чадварлаг гэдгээ нотлохыг хичээж болох болохгүй хайр дурлалын адал явдалд мөн нэлээд эргэлзээтэй харьцаанд ч ордог. Түүний сул тал болои өөртөө итгэлгүй байдлыг нь ойлгож мөн бусдаас илүү гэдгийг нь баталж чаддаг, ухаантай, ая зантай эмэгтэй түүнд хэрэгтэй. Яг ийм л эмэгтэй түүнийг аз жаргалтай болгоно. Түүний эхнэр болсон цагт, тэр эмэгтэй гайхамшигтай нөхөртэй, хүүхдүүдийнхээ энхрий зөөлөн эцэгтэй болно. Хайртай хүмүүстээ маш их өглөгч, сайхан сэтгэлтэй ханддаг. Түүний оргилуун зан нь уян зөөлөн зангаасаа илүү давамгайлдаг. Эмэгтэй хүний араас хөөцөлдөхдөө их өглөгч байдаг тиймээс түүнийг бүрэн эзэмдсэн мэт санагдана. Гэхдээ Арслангийн хайр дурлалын роман нь таагүй явдалгүйгээр хэзээ ч өнгөрөхгүй. Тэд их хартай. Та түүнд бие сэтгэлээрээ зориулагдах ёстой. Юу өмсөж яаж үсээ янзлах, юу унших, хэнтэй харьцах зэргийг бүгдийг танд заана. Арван таван минут явдаг дэлгүүрээс яагаад цагийн дараа ирж байгааг чинь заавал асууна. Таныг кино үзэж байхад чинь юу бодож байгааг чинь шалгаана. Түүнийг түргэн зантай гэдгийг бүү мартаарай. Сэтгэлийг нь догдлуулах гэж санаандгүй түүн рүү сээтэн хаях нь тэнэг хэрэг. Хэрвээ та өөр хүнтэй сээтэгнэхийг оролдвол Арслан тэр хүнийг чинь хэн нь хамаагүй шууд устгана. Энэ зан нь бүх Арслангуудад байдаг. Тайван ч бай, тайвангуй ч бай. Тэд бүгд адилхан. Хэрвээ та түүнийг нөхрөөрөө сонгосон бол ажлаа мартах хэрэгтэй. Таныг тийм ч их ажиллуулахгүй тэгээд ч түүний ажил нь таныхтай харьцуулшгүй гэдгийг ойлгоорой. Өрсөлдөх явдлыг тэр тэсвэрлэн үзэхгүй шүү. Нийгэмд амжилттай яваа Арслан нь хамгийн дуулгавартай нөхөр болж чадна. Хэн ч хараагүй нөхцөлд өөрийгөө захирахыг зөвшөөрнө. Харин хэрвээ Арслан нь ажилгүй, бүтэлгүй, азгүй бол гэртээ эхнэрийгээ өөрийнхөө бүх азгүйтэлд буруутгасан аймшгийн сүржин тамлагч болдог. Түүнийг тойрон гүйгээд л байвал тэр их сайхан сэтгэл ба эелдэг болно. Үүний чинь төлөө танд өглөгч хандана. Та гайхамшигтай сайхан байна гэж байнга хэлбэл өөрийн мөнгийг таньд зарцууулна. Тэгээд дээрээс нь танд үнэнч байна. Тэр хэт залхуу учраас хөөрхөн хүүхнүүдийн араас хөөцөлдөхгүй. Арслантай хамт байвал их идэвхтэй амьдралтай байна. Зарим нэг санхүүгийн хүндрэлүүд гарна, та түүнийг мөрийтэй тоглоом, болон зугаа цэнгэл зэргээс барих хэрэгтэй. Арслан өөрийн гараар янз бүрийн юм хийдэг, үүгээрээ юуг ч чадна гэдгээ үзүүлж байгаа хэрэг. Тэр таньд үнэнч байгаасай гэж хүсч байвал ихээхэн романтик бөгөөд хүсэл татсан эмэгтэй байх нь чухал. Арслан гоо сайхныг үнэлж чаддаг юм шүү. Хэрэв та хартай бол тайван амгалан байж сурах хэрэгтэй. Учир нь тэр сайхан хүүхэн хараад илт шохоорхож эхэлнэ. Гэхдээ энэ шохоорхол гэм хоргүй билээ. Хаягдсан Арслан хаяад явсан эмэгтэйгээ буцааж авахын тулд бүгдийг хийнэ. Гэх мөртлөө түүнийг мангас гэж ярина. Бусдын зовлон жаргалыг хуваалцахдаа маруухан. Тэр өөрийгөө их боддог учир өрөөл бусдад хэтэрхий харгис, бодлогогүй хэт шулуун ханддаг. Гэвч түүний аятайхан дүр төрх эвгүй байдлыг зөөллөдөг. Арслан муу санадаггүй. Арслан өөрөөсөө зиндаа доогуур эмэгтэйг эрж хайдаг учир буруу сонголт хийх нь элбэг. Өнөр өтгөн гэр бүлтэй Арслан ховор байдаг боловч тэд сайн эцэг болж чаддаг. Хүүхдүүдээ хэт дураар нь тавьдаг. Тэр яг таны хүүхэд мэт учир байнга анхаарч халамжилж байх хэрэгтэй гэдгийг та мартаж болохгүй. Арслан өөрийгөө бүх юмны эзэн гэж боддлог бөгөөд ингэж бодох үндэслэл түүнд бий

Арслан -эмэгтэй

Арслан эмэгтэй хэзээд эрчүүдийн анхаарлын төвд байдаг бөгөөд түүнд олон шүтэн бишрэгч бий. Тэрээр эрчүүдтэй нөхөрлөхийг илүүд үзнэ. Өөрийг нь хатан хааны суудалд залах эрийг олохыг хүсдэг ба үүнийг зүй ёсных гэж ойлгодог. Энэ ордод төрсөн эмэгтэйчүүд тооцоогоор гэрлэдэг, тэдэнд нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, мөнгөтэй зиндаа дээгүүр эрчүүд хэрэгтэй. Өндөр албан тушаалтай нөхөр түүний мөрөөдөл. Тэд нэр алдар, тансаг амьдралд дуртай. Нөгөө талаас түүний захирах, тушаах, удирдах төрөлхийн зан нь өөрөөсөө зиндаа доогуур эртэй гэрлэхэд нөлөөлдөг. Гэхдээ энэ гэрлэлтийг Арслан өөртөө дурлахыг зөвшөөрч байна гэж үзнэ. Тэр бусад эмэгтэйчүүдээс илт ялгардаг бөгөөд хувцасны загвар , үс зүс, биеэ авч явах ёс журмын тухай танд тулгана. Тэр үслэг эдлэл, алт мөнгө, үнэт эдлэлд дуртай. Хэрэв түүний мөнгө хүрэхгүй бол энэ бүхний дуураймлыг авна. Зарим талаар тэр бүдүүлэгдүү. Чанар тоо 2-ыг тэнцүүлдэг. Байгаль Эх түүнд цовоо сэргэлэн зан, аливааг зөв тооцоолох ухаан, гоо сайхан, тэгш бие бялдар харамгүй өгчээ. Тэд гоо сайхнаа, биений галбираа алдахаас ихэд айдаг. Хэдийгээр Арслан Эмэгтэй ямарч эрийн бүр хамгийн тайван, хамгийн сүрхий эр хүний толгойг эргүүлж чадах боловч өөрөө жинхэнээр бараг сонирхож дурладаггүй. Ямар ч үед тэр тайван, бодлоготой, хэрсүү байж чаддаг. Тэр хүсэл тачаал багатай. Секс хийж буй үед хүртэл эр хүн түүний дур хүсэлгүй байгааг мэдэрдэг. Үүнийг юугаар тайлбарлах вэ? Тэр сайн юманд хүргэхгүй, хүсэл тачаалдаа захирагдах нь амьдралд зөвхөн гай авчирна гэж үздэг. Түүнчлэн ихээхэн сэжигч зантай нь холбоотой. Түүний секст тоомжиргүй ханддагаас болж гэр бүлийн дотоод проблем үүсдэг. Эр нөхөр нь хэдийгээр түүнд хайртай боловч сексийн хэрэгцээгээ хангахын тулд өөр эмэгтэйг хайхад хүрдэг. Үүний бурууг нөхөртөө биш өөртөө өгөхөөс аргагүй. Эмэгтэй арслангууд бүгд маш хартай байдаг тул энэ байдал түүнд хүнд тусдаг. Гэр бүлээ хамгаалах үе ирэхэд тэр жинхэнэ Арслан зангаа гаргана. Тэр гайхамшигтай эхнэр, ээж билээ. Гэр бүл жаргалтай байхын гол шалтгаан нь өөртэйгөө ижил зан байдалтай хүнтэй амьдрах нь зүйтэй юм. Энэ эмэгтэйг эргүүлэх анхны алхам чинь сайхан бэлэг, магтаалын үгс байх ёстой. Тэрээр дурлалт хүндээ маш их шаардангуй ханддаг бөгөөд бараг буулт хийдэггүй. Түүнтэй зохимжгүй харьцахыг үл тэвчинэ. Дурлал түүний хувьд цэвэр тархины үйл ажиллагаатай холбоотой ба сэтгэл зүрх бараг хамаардаггүй гэж хэлж болно. Дурлалаас болж шаналах, нулимс унагах болбол энэ хүн нь Та байх болно доо. Хамгийн ядуу Арслан ч гэрээ тохилог байлгах өөртөө гоёл авах мөнгийг олж чадна. Ядуу зүдүү байдал түүнийг сэтгэлийн дарамтанд оруулдаг. Тэр оюуны чадвартай, хурц ухаантай бөгөөд магтаалд дуртай. Түүнийг 4 хананы дунд хорьж болохгүй. Энэ нь түүний дур булаам байдлыг унтраадаг. Арслан эмэгтэй эр нөхрөөсөө анхаарал халамж байнга шаарддаг бөгөөд 2-р дүрд тоглохыг хүсдэггүй. Ихэнх тохиолдолд хувиа боддог. Эр нөхрөө жолоодох хүслээ хазаарлан барих хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй. Тэд гадаад үзэмжиндээ байнга анхаарал тавьдаг. Арслан юманд маш хариуцлагатай. Төгс сайн гэрийн эзэгтэй. Хүүхдээ хайраар хэзээ ч дутаадаггүй ба тэдний сул талыг анзаардаггүй. Эмэгтэй Арслан танд үнэнч гэргий байж чадна та түүнд үнэнч байсан тохиолдолд. Бусад ордтой тохирох нь Хоньтой маш хурдан өрнөнө. Тэдэнд адил төстэй олон зан чанар бий. Үхэртэй бас бөх холбоотой байх боломжгүй. Үхрийн гөжүүд зан Арслангийн уурыг хүргэнэ. Ихэр, Жинлүүртэй таарамжтай. Мэлхий, Арсланд ихээхэн татагддаг бөгөөд тэдний дунд үерхэл нөхөрлөл, хамтын ажил, бизнес байхаас гадна аз жаргалтай гэр бүл болох боломжтой. Охины ордтой таарамж муутай. Учир нь Охины хэт шүүмжлэл, доройдуу байдал Арсланг залхаадаг. Хилэнцтэй хэцүү бөгөөд эргэлзээтэй харьцаатай. Нумтай тохиромжтой. Тэдэнд ижил зүйл олон байдаг, хоёулаа шулуун шударга, цагаан сэтгэлтэй. Матартай хайр дурлал бүтэмжгүй боловч нөхөрлөж хамтран ажиллаж чадна. Бумбатай харилцан дургүйцэл бий. Загастай харилцан талархалтай ханддаг ч гэр бүл болохыг зөвлөхгүй. Арслан хэт хурдтай. Энэ ордод төрсөн хүмүүс: Александр Дюма, Мопассан, Андре Моруа, Айвазовский, Генри Форд, Рокфеллер, Мусолини, Наполеон, Фидель Кастро.


Сэтгэгдэл үлдээх

11:37 , 2013-01-27 .. Бичсэн: Зочин
arslan

n

01:50 , 2012-09-28 .. Бичсэн: Зочин
hudla bno

22:37 , 2012-02-27 .. Бичсэн: tseegii (зочин)
гоё шүү ирмэх үнсэлт yag unen


22:36 , 2012-02-27 .. Бичсэн: tseegii (зочин)
yag unen shuu bur yag taarch bn geech

22:35 , 2012-02-27 .. Бичсэн: Зочин
гоё шүү

12:57 , 2012-02-08 .. Бичсэн: amra (зочин)
гоё шүү unen yma

12:55 , 2012-02-08 .. Бичсэн: amarbat (зочин)
ortoi yma my hair yg l huuhed shig

00:13 , 2011-03-16 .. Бичсэн: Зочин
unen bnoo kkk

09:32 , 2011-02-27 .. Бичсэн: яүлть (зочин)
hudla ym bn

11:59 , 2010-07-02 .. Бичсэн: arch_tseegii
ugaasaa uneniii ortoi bdagiimoo manai ordniihon гоё шүү
sain muu ali ali ni ylgaaguu

21:49 , 2010-07-01 .. Бичсэн: Зочин
хайртай алга ташилт

21:48 , 2010-07-01 .. Бичсэн: Зочин
cool

14:00 , 2010-04-05 .. Бичсэн: sainaa (зочин)
xaxaxa zarim ni hudlaa l bn te iim bhiig ni haraagui l yum bn gehde zarim neg ni unen bnaa kkkkkk

tiim shu

18:46 , 2009-05-13 .. Бичсэн: duya
minii hairtai hvn arslangiin ord yum aa ter yg iim zantai buguud ene yg unen bn
love struck
gehdee ter mini vneheer shan zaluu shoo love struck


yg unen

18:43 , 2009-05-13 .. Бичсэн: gerlee (зочин)
manai nz zaluu arslan ord yg unen bn batting eyelashes


{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 13 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Арслангийн орд
Мэлхийн орд
Ихэрийн орд
Үхэрийн орд
Би хэн юм бэ?

Найзууд

yuki
Tsoomii






:-)
 
xaax