written by Uchiral

Ихэрийн орд

Ихрийн ордынхны зан байдал

Ихрийн ордынхны агаар солигдмол, нэг бол дулаан нэг бол хүйтэн. Хамгийн их хувирамтгай орд юм. Тэд өөрсдийнх нь эсрэг шүүмжлэл, элэглэл, доог тохууг зөнгөөрөө мэдэрч үл тоодог. Амьдралаа өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэхийг хичээдэг. Хэн нэгнээс шалтгаалж амьдрахыг хүсэхгүй. Тодорхойгүй зантай байнга хоёрдмол санаатай. Хоёрдмол амьдралаар амьдарч чадна. Хоёрдмол зан авиртай: нэг талаас хурц ухаан, дур булаам байдал, хөгжилтэй зан, нөгөө талаас уур цухал, ичгүүргүй зантай. Ихрийн ордынхон ухаантай, бүх талын мэдлэгтэй, дасан эохицох чадвартай. Хүмүүст ухаан, дур булаам байдлаараа нөлөөлдөг. Энэ ордод 2 хүн зэрэгцэн оршино. Сэтгэн бодохдоо яриа хөөрөө өрнүүлэхдээ сайн. Маш нийтэч. Тэд аливаа зүйлийг шүүрэн авдаг. Нвгөө талаас цухалдуу. Хийрхүү. Жижиг юмыг том болгох бэртэчин, хар амиа бодсон, аар саар юмаар хөөцөлдсөн, хүйтэн шазруун зантай. Заримдаа хийж байгаа зүйлээ эөнд нь хаях тул амжилт гаргах нь тун цөөн. Өөртөө итгэлгүй байдал энергийн дутагдал, хувь заяандаа даатгах (фатализм) зэрэг нь түүнд эргээд хор болдог. Хувирамтгай зан авираасаа, аливаа вөрчлөлтөнд дуртайгаасаа болж оршин суугаа газар, ажил төрөл, бодол санаагаа өөрчилдөг. Ихэр шинэ сонин үзэл санаагаа өөрчилдөг. Ихэр шинэ сонин үзэл санаа, шинэ сэтгэлгээ дүүрэн хүмүүс бөгөөд аливаа зүйлийн учир жанцанг олохдоо гаргууд. Арга овтой. Зохион бүтээх чадвартай. Шинэлэг зүйлд соргог. Бүх насаараа суралцдаг. Хэвшмэл юм бүхэнд дургүй. Хэрэв хичээж эүтгэвэл амжилт олох нь гарцаагүй.
Энэ ордонд төрсөн хүмүүс шүүмжилж мэтгэлцэж чаддаг ба хуучинсаг үзэл хуучинсаг хүмүүсийг тэвчдэггүй. Удаан сэтгэдэг дууриамтгай хүмүүст дургүй. Тэд ярих дуртай, харин сонсох дургүй. Ерөнхийдөө Ихэр найрсаг зантай. Амьдралд тохиолдох ямар ч нөхцлөөс амархан гарч чадна. Тэр хүмүүсийг эрх мэдэлдээ оруулж байнгын түгшүүртэй байдалд байлгадаг. Нэгэн зэрэг олон ажил хийж бүтээж чадах боловч өдор тутмын аар саар зүйл тэднийг залхаадаг. Тэрээр ёсчилсон намбай хийх, нэгэн хэвийн байдалд байх сонирхолгүй. Анхаарал ихээхэн сарнидаг тул байнга цагаасаа хоцордог. Ихрийн ордынхон замбараагүй, ёс журамгүй, итгэл хөсөрдүүлэхээс буцахгүй. Ихээхэн хийрхүү янз бүрийн “мания” -д автдаг. Өөрийн хүслийн тэс эсрэг биеэ авч явдаг.

Эрүүл мэнд

Ихэр урт rap хөлтэй, бараг татгалдаггүй, хуурай мэдрэмтгий арьстай. Байнга даарч ханиад томуу, харшилд амархан өртдөг. Ер нь сайн биетэй бөгөөд хэт их идэх, архи дарс хэтрүүлж уудаггүй. Тархи нь байнга ажиллаж байдаг учраас сайн унтаж амрах хэрэгтэй боловч тэд биеэ суллаж амрааж сураагүй. Шөнө нойр нь хүрдэггүйгээс болж мэдрэлийн ядаргаанд орох нь элбэг. Үе мөчний өвчин, тархи толгойн өвчин, уушиг, амьсгалын замын өвчинд ихээхэн нэрвэгддэг. 12 ордоос хамгийн их аваар осолд орж гэмтдэг. Тэдэнд нар, цэвэр агаар сайнаар нөлөөлнө. Max их хэмжээгээр идэх муу.

Ажил мэргэжил

Ихрийн ордынхон машид авъяаслаг. Урлаг, утга зохиол, соёл шинжлэх ухааны ихэнх салбарын хамгийн олон суутнууд Ихрийн ордод төрсөн байдаг. Ихэнх нь оюуны хөдөлмөр эрхэлдэг. Сэтгэгдэл, сонирхол нь байнга солигдож байдаг, ажилд дуртай. Бараг бүх Ихэр үг яриа сайтай бодол санаагаа чөлөөтэй идэлхийлж чаддаг тул зохиолч, яруу найрагч болох нь олонтаа. Гадаад хэлийг түвэггүй сурна. Хэрэв өөр юманд анхаарлаа сарниулчихгүй бол ямар ч ажлыг амжуулна. Тэдэнд хурдан шаламгай үйлдэл хийх шаардлагатай оюуны хөдөлмөр маш тохиромжтой. Ихэр асар хурдан шийдвэр гаргажчадна. Тэрээр шинэ санаа оновчтой арга зохион бүтээх чадвартай. Шүүмжлэхэд дургүй. Бусад хүмүүсийн салан задгай бохир заваан байдал дургүйг нь хүргэдэг. Мөн түүнчлэн яриа хөөрөө сайтай тул сүрхий худалдаачин болж чадах бөгөөд техникийн ажилтан, жүжигчин, сэтгүүлч, хэвлэгч, нарийн бичиг, шүдний эмч болдог. Тайлан илтгэл бичиг баримт янзлахдаа сайн. Судалгаа шинжилгээний ажил Ихэрт тун тохиромжтой. Ихэрт тэвчээр тогтвортой зан маш дутмаг. Өөрийнхөө нэг юмыг хаячихаад өөрөөсөө эрээд эрээд ер олдохгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг.

Хайр дурлал, гэр бүл

Тэдэнд дурлах амаргүй. өөрт нь хайртай хүнээс бултдаг зантай. Хүнтэй амархан танилцдаг боловч урт хугацаагаар холбоотой байх нь ховор. Нэгэн хэвийн харьцаа уйтгартай санагддаг учир гэр бүлийн амьдрал нь тэр болгон тогтвортой байж чаддаггүй. Заримдаа ч дарамттай юм шиг санагдана. Ойр дотны хүмүүс нь ямар нэгэн байдлаар дургүйг нь хүргэвэл харьцаагаа шууд таслахаас буцахгүй. Ихэнх тохиолдолд хатуу сэтгэлтэй өр зузаан. Дурлал Ихрийн хувьд тоглоом. Түр зуурын холбоо сүлбээнд амархан ордог бөгөөд сексийн амьдралд элдэвтэй. Майз нөхөд, хайртай хүнээ агаар, гал махбодийн хүмүүсээс сонгох нь зөв. Газар, ус махбодь таарамж муутай. Эцэг эхийн үүрэг хариуцлага тэднийг ихээхэн залхаадаг. Үр хүүхэдтэйгээ үе тэнгийн юм шиг харьцах боловч анхаарал бага тавьдаг. Учир иймд үр хүүхэд нь зохих ёсны хүндэтгэл үзүүлэхдээ маруухан. Ихрийн ордынхон хүмүүсийн хоорондын харьцааг маш сайн мэдэрдэг. Өрнүүлж чаддаг учраас гарамгай улс төрч болж чадна. Тэд таныг ямарч асуудал дээр амархан ятгаж чадна. Хэрэв та түүнийг гомдоовол шууд л ойлгох бөгөөд бодлыг чинь дор нь өөрчилж чадна. Ихэр өөрийн санал бодлоосоо ухрах тохиолдолд ажиггүй амирлангуй хүний дүрийг үзүүлдэг. Ихэр туйлын зорилгодоо хүрэхийг эрмэлзэх боловч яг түүнээ тодорхойлж чаддаггүйн учир нь мөнгө төгрөг ч тэр, алдар нэр ч, хайр дурлал ч тэр дангаараа Ихрийг бүхэлд нь эзэмдэж чаддаггүй. Тэрээр ямар нэгэн боломжгүй зүйл рүү тэмүүлдэг. Тэд энэ дэлхий дээр ирсэн харь гаригийн хүн мэт. Гэвч ямар ч ажилд түүртэхгүй, боловч хэзээд сэтгэл хангалуун бус. Ихэр гадаадад аялалаар явах, ер бусын гоё чамин зүйлд дурладаг, ёстой шал хэрэггүй юм худалдан авдаг, үүнээсээ болоод өр ширэнд орох нь элбэг.

Ихэр-эрэгтэй

Тэр Ихэрт дурлавал уйдна л гэж байхгүй. Тантай үргэлж 2 хүн байна гэж бод. Хоёулангий нь та сонгосон. Та түүнийг хаа яваа хэзээ гэртээ ирэхийг хэзээ ч мэдэхгүй. Тэр талх авчирна гэж гараад гурав хоногийн дараа ч ирж мэднэ. Ганцхан юманд итгэлтэй байж болно, хаана хөгжилтэй байна тэр тэнд явна. Ихэр эрэгтэй ард түмний хайртай хүү, чадварлаг яриа хөөрөөтэй хүн, түүнд халамж анхаарал, хайр энхрийлэл зайлшгүй хэрэгтэй байдаг. Түүнд ганцаардлаас аймшигтай зүйл үгүй. Зөвхөн ганцаардлаас зугатсандаа тэрээр нийгмийн хамгийн доод түвшиний шаар шавхруунуудтай ч нөхөрлөж чадна. Тэд хурц ухаантай, хөдөлгөөний эвсэлтэй, хүнд магтаалын гоё үг хэлж чаддаг. Ихэр хамт олны зүрх сэтгэлийг татсан хүн. Ихрүүдийн сэтгэл санаа ааш, мөн түүний амьдралын зорилго ч бас ямар ч үед өөрчлөгддөг. Ихэнх үед ихрүүд амьдралдаа сэтгэл хангалуун биш гэдгээ илэрхийлдэг. Тэд аливаа зүйлд туушдаа биш. Өнөөдөр тэр танд хайраа илчлэх боловч маргаашийн болзоонд ирэхгүй байж чадна. Хэрвээ та үүнийг нь уучилбал маргааш нь таньд гэрлэх санал тавих боловч тун удалгүй хамтдаа аз жаргалгүй байна гэдгээ итгүүлэх болно. Гэвч та үүнд гомдох хэрэггүй, яагаад гэвэл цагийн дараа тэр танд тэс өөр зүйл хэлнэ. Хэрвээ та тоглох дуртай бол тэр таны сайн хамтран тоглогч болно. Гэхдээ, мэдээж бооцоогоо тавихаасаа өмнө сайн тоглогч ч гэсэн тоглоомынхоо дүрмийг сайн мэдэх ёстой. Хэрвээ та Ихрийн ордны эрчүүдтэй харьцахдаа хэтэрхий ойртохгүй эсвэл өөрийнхөө сэтгэл санааг халуумаар илэрхийлэхгүй байвал түүнтэй харьцах нь тааламжтай болон энгийн байна. Түүний хүзүүнээс нь бүү зүүгд. Тэд байнгын дарамтыг тэвчиж чадахгүй. Түүнд нэгэн далд нууцлаг байдагтай нь мөн тэр хэний ч өмнө өөрийгөө нээдэггүйтэй та эвлэр. Түүнтэй тайван бөгөөд энгийн харьц, түүнийг бүү залхаа. Түүний анхаарлыг татмаар байгаа бол түүний санаа сэтгэлгээг нь байнга сэргээхийг хичээ. Дуугүй хүнд тэр дургүй. Оюун ухаанаараа түүнд бууж өгдөггүй эмэгтэй хэрэгтэй. Түүнтэй хамт өөрчлөгд тэгвэл та хоёрын дурлалын түүх удаан үргэлжилнэ. Тэд юу ч бодолгүй шинэ найз нөхдийн төлөө хуучин найз нөхдөө орхино. Энэ нь зүрх сэтгэлгүйгээс биш харин түүний зан характер хувирч байгаатай холбоотой юм. Олон хүнд тэр сэтгэлгүй, өр зузаан хүн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тэд нэг гэрлэлтээр хязгаарлагддаггүй, ялангуяа залуу насандаа гэрлэсэн бол. Гэхдээ ер нь бол гэр бүлийн амьдрал түүнд хэцүү байдаг. Эхнэрийн үглэх өө сэв эрэхэд нь маш дургүй. Ихрүүд хаана ч байсан гэртээ юм шиг л байдаг хуучин зүйлдээ дасах нь ховор. Ихрүүдтэй харьцаж байгаа бол түүнийг санаж явах хэрэгтэй. Хөрөнгө мөнгөний тал дээр гэвэл Ихрийн 2 нүүр харагдана. Залуу сайхан насандаа Ихэр өгөөмөр байж чадах боловч өтөл насандаа харамч болдог. Гэхдээ хураасан хөрөнгө зоорь түүнд сонин биш. Тэр танд үнэнч байх болов уу? Өөрийнхөөрөө үнэнч байна. Хүүхнүүдэд тэр таалагддаг. Эхнэртэй учир тэднээс хол байна гэж бүү бод. Ихэр энэ харьцааг байх л ёстой харьцаа гэж боддог учраас хэрэв та хардаад эхэлбэл ихэд эмзэглэнэ. Ихрийн эргэн тойрон хов жив тасардаггүй. Түүний нууц амрагийн холбоо сүлбээ ихэнхдээ амжилтгүй дуусдаг нь сэтгэл хувирамтгай зангаас нь болдог. Хүүхдэд сайхан сэтгэлээр зөөлөн ханддаг. Тэдэнтэй ойр дотно харьцаж амалсан амлалтаа гүйцэтгэхийг хүсдэг боловч тэр болгон биелдэггүй нь харамсалтай.
Сексийн амьдралд Ихэр сайнгүй ялангуяа биеийн хүчний секс түүнд гол биш. Ихэртэй ойртсоны дараа ихэнх эмэгтэй сэтгэл дундуур үлддэг. Тэр бодит эмэгтэйг гэхээсээ түүнийг хайрлаж бус хайраа хайрладаг. Романтик хайр дурлал сексийн харьцаанд биш уран сэтгэмжинд нь нөлөөлдөг билээ. Эмэгтэй хүн эхлээд түүний дур булаам байдал, аятай яриа хөөрөнд татагддаг боловч яваандаа танд биш өөртөө илүү хайртай юм байна гэдгийг ойлгоно. Ихрийн хувьд таны зиндаа нийгэмд эзлэх байр суурь тун чухал. Түүнд байнга анхаарал халамж тавих хэрэгтэй болдог бөгөөд Ихэрт бүх насаа зориулах эмэгтэй бас олдоно. Мэдээж Ихэртэй жирийн гэр бүлийн амьдрал хэцүү боловч амь бие амьдралаа өргөж гал голомтыг нь сахих хүсэлтэй эмэгтэй цөөнгүй бий. Эрэгтэй Ихрийн тухай нэг яриа байдаг, түүнд 2 нууц амраг 1 ярилцагч байх хэрэгтэй гэж. Гэхдээ заавал 3 эмэгтэй байх албагүй. Магадгүй ганцхан танд энэ бүх чанар шингэсэн байж болно шүү дээ.

Ихэр-эмэгтэй

Энэ ордны эмэгтэйчүүд ухаантай тал бүрийн авъяастай цовоо сэргэлэн, мөрөөдөмтгий сайхан сэтгэлтэй шаардлагатай үгэнд оромтгой, мохошгүй, зоригтой хүмүүс байдаг. Түүнтэй та уйдахгүй. Гэхдээ хэрэвта хурц халуун сэрлийг мэдрэх дургүй хүн бол өөрийн хувь заяагаа залуу бүсгүй -Ихэртэй бүү холбоорой. Яагаад гэвэл түүний залуу байх үеийн янаг амрагийн холбоо нь түүний хувьд зөвхөн тоглоом юм. Мөн түүний  биеэ авч авах байдал нь тааварлашгүй байдаг. Тэр өөрийн сэтгэлийн хөөрлийг барьж чаддаггүй, зан байдал нь дандаа хувирч байдаг. Ганц хүнд өөрийгөө зориулах нь түүнд маш хэцү байдаг. Газар дэлхийн сэтгэл оргилуулсан үйлийг сонирхдоггүй ба үүгээрээ бусдаас ялгардаг. Түүнийг ямар нэгэн чухал зүйлд хандуулах бараг боломжгүй яагаад гэвэл түүний ухаан бодол нь байига аялж байдаг. Гэхдээ түүний сэтгэлийн гүн рүү нь шагайх юм бол тэр романтик ба тачаал ихтэй эмэгтэй гэдгийг олж харна. Ихрийн хайр дурлал нь нас ахих тусам эм хүн бол төрсний бүхий л ид шидийг үзүүлэхийг хүснэ. Тэрээр ухаалаг дур татам, романтик эмэгтэй. Түүнтэй хамт байхад маш сонирхолтой. Дурлалын арга ухааныголохдоо сүрхий. Гэвч танд үнэнч эсэхэд эргэлзэж байгаа бол түүний дэргэд үргэлж байх хэрэгтэй бөгөөд “би байна шүү” гэдгээ байнга сануулж байна. Ихэр эмэгтэйд тэнцэх эр хүн олоход ихээхэн ярвигтай. Түүнтэй эн зэрэгцэх эр хүн ховор байдаг учраас жинхэнэ хайрлаж дурлаж чадахгүй явсаар дуусдаг тал бий. Өөрийн эр хүнээ хайх явцдаа түр зуурын холбоонд орох боловч зөвхөн сексийн таашаал авахаас бие сэтгэлийн таашаал авдаггүй. Хэдийгээр эрчүүд салж явсан ч сэтгэлийн гүндээ тэднийг хүндэлж явдаг. Хэрэв Ихэрт аз таарч жинхэнэ ханиа олбол тэр гэр бүл бүх талаараа үлгэр жишээ гэр бүл мөн. Эр нөхөртөө зөвхөн эхнэр байгаад зогсохгүй үнэнч найдвартй найз нь байх болно.
Ихрийн ордын эмэгтэйчүүд гоо сайхан, хүүхэн хүний шинж бүрдсэн, ухаалаг сэхээтэн хүмүүс. Тэднийг өөр хэн нэгнээр солиход хэцүү. Ихэр уран сэтгэгч уран зөгнөгч Тэр хэдхэн мөчийн дотор янз бүрийн болон хувирч болно. Түүнд эмзэглэх хэрэггүй. Шүүмжлэх биш өрөвдөх хэрэгтэй. Тэр өөрийн сэтгэл санааг тэнцвэржүүлэхийг ихэд хичээдэг бөгөөд ерөнхийдөө амьдралын баяр баясгалантай эмэгтэй юм. Тэр жинхэнэ хайр дурлалыг мөрөөддөг боловч эр хүн болгоноос ганц нэг сайн чанарыг л олдог, гэтэл түүнд зөвхөн төгс төгөлдөр эр хүн хэрэгтэй. Гэхдээ тэд танд найз нөхөр болж ямар ч үйлсэд хамтран зүтгэж чадна. Тэр танд үнэхээр дурлачихаж гэж бодно. Гэхдээ энэ нь өөр эрчүүдийг сонирхохгүй байх шалтаг биш бөгөөд аливаа юманд тэвчээргүй, тогтонги зан чанаргүйн харгайгаар таны болон өөрийн амьдралаа сүйтгэж болзошгүй юм. Хэрэв та Ихэртэй гэр бүл болвол бусад эрчүүд танд атаархах болно. Яагаад гэвэл таны өмнө биш нилээд олон эмэгтэй байна гэж бод. Та түүнийг ямраар харахыг хүсч байна түүгээр чинь байна. Тэр танд оюун ухааны, сэтгэлийн болон сексийн таашаал өгч чадахаас гадна таны ажил төрөл уруудах үөд уурлахгүй үглэхгүй харин сайн зөвлөгч болж шинэ сонин санаа хэлж өгнө. Гаднаас нь харахад Ихэр хөнгөн хийсвэр хүн мэт боловч түүнд найдаж болно. Тэр эр нөхөртөө ажил хэрэгч зөвлөгөө өгөхөөс гадна Ихэр бол гүн ухаанч хүн юм. Нөгөө талаас Ихэр ёстой эмэгтэй болон хувирч чадна гэдгийг мартаж болохгүй. Тэр таныг өдөөн хатгаж тантай соёлтойгоор хэрэлдэх болно. Та түүнийг давахыг чармайх ёстой бөгөөд цаад сэтгэлдээ Ихэр үүнийг хүсч байдаг. Түүнд амьдралын атгаг сэжиг байдаггүй, амьдралд юу ч тохиолдож болно гэдгийг мэддэг бөгөөд нөхрийн урьд өмнөх нүглийг тоочихгүй, яншихгүй өө сэв эрэхгүй. Таныг оройтож ирэхэд хаачив гэж байцаахгүй, та ч гэсэн асуух хэрэггүй. Ихэр маш бие даасан эмэгтэй. Заримдаа хоолгүй гэр орноо цэвэрлээгүй сууж байдаг. Ийм нөхцөлд та биеэ барьж чадвал Ихэр танд талархаж ямар ч тооцоогүй мөнгөө цацдаг. Хэрэв хаа нэгэн газар луу аялалд явъя гэвэл юу ч асуухгүйгээр бэлдэж эхлэнэ. Ихэр сэтгэл зөөлөнтэй, баяр баясгалантай, байнга инээмсэглэж явдаг ээж. Гэвч хүүхэд нь түүний эрх чөлөөг хязгаарлахад дургүй бөгөөд нэгэн хэмжээгээр хүүхдэрхүү зантай учир тэдэнтэй найзалж санаа бодлыг нь сонсож итгэлийг нь олж чадна. Тэрээр гайхалтай найзархаг, хөгжөөн наргиантай эзэгтэй учир та ямар ч зочинг гэртээ урихдаа санаа зовохгүй байж болно. Ихэр Эмэгтэй үзэсгэлэн яармаг, театрт очих, тод хурц өнгө зэрэг хээтэй хувцсанд дуртай.

Бусад ордтой тохирох нь

Ихэр хонь хоёрт ижил төстэй зан чанар бий учир харилцан бие биендээ татагддаг. Үхрийн ордтой сайн харьцаатай. Мэлхийтэй сэтгэлийн ойлголцол болон эв түнжинтэй байж чадна. Арслан, Жинлүүр, Бумбатай хамгийн сайн зохицон нийлнэ. Ихэр хоорондоо гэр бүл болбол аз жагалтай амьдарна. Охин, Нум, Загастай маш муу харьцаатай. Хилэнцтэй бие сэтгэлийн дотно холооотой байж болох боловч Хилэнцийн өмчирхөг зан Ихрийн туйлбаргүй зангаас болж асуудал хүндэрнэ. Матартай харилцаа хүнд, тэдний хооронд олон зөрчил гардаг тул удаан хугацааны холбоо бараг боломжгүй.

Ихрийн ордод төрөгсөд

Платон, Пушкин, Гоген, Конан, Дойл, Глинка, Паскаль, Томас Манн гэх мэт.


Сэтгэгдэл үлдээх

19:14 , 2013-06-21 .. Бичсэн: Зочин
good

15:14 , 2010-10-29 .. Бичсэн: ixer l bna (зочин)
tiimee ixer emegtei iim l bdag. iim bx saixan shte. jinxene emegtei xvn bol bid

20:28 , 2009-01-10 .. Бичсэн: о (зочин)
үнэхээр тохирч бна

{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 13 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Арслангийн орд
Мэлхийн орд
Ихэрийн орд
Үхэрийн орд
Би хэн юм бэ?

Найзууд

yuki
Tsoomii






:-)
 
xaax