written by Uchiral

Hүдний хараа сайжруулах лазер мэс засал

Бичсэн: Tsoomii
18:14 , 2009-11-12 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 33 сэтгэгдлүүд .. Холбоос

 Та нүдний шил зүүдэг үү?

Тэгээд нүдний шилээ төвөгшөөх үе байдаг уу?

Тиймээс нүдний хараа сайжруулах лазер мэс засал хийлгэх талаар бодож байсан уу?

Эсвэл та нэгэнт шийдчихээд нүдний эмнэлэг дугаар авчихсан хурц сайхан хараагаараа гайхуулах өдрөө хүлээн сууна уу?
Аль нь ч бай би үнэтэй цагаа зориулан бичиж байгаа учир дуустал нь уншихыг санал болгоё.

 

Laser eye surgery aнх 1980аад оны эхэн үед нээгдсэн боловч клиникт 1995 онд нэвтэрч одоо дэлхийн олон оронд нэгэнт тархсан байна. Монголын хувьд Баасанжав багшийн “Болор мэлмий” эмнэлэг Азийн Хөгжлийн Банкны зээлээр хийдэг  төхөөрөмж аппаратыг нь...



Урт насалцгаая.

Бичсэн: Tsoomii
19:11 , 2009-11-06 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос



 Япончуудын урт насалдаг нууцын нэгэн түлхүүр эрүүл хооллолтын тухай хөндөхөд зүй ёсоор эхний тавд бичигдэх "Натто"  буюу шар буурцгийн тухай танилцуулья. Анх Японд ирээд амандаа авах нь битгий хэл харахад л  дотор хачин болдог байсан юм. Одоо бол их дуртай болсноор барахгүй өдөр бүр хүнсэндээ хэрэглэж байгаа.


"Натто"г  эрт дээр үеэс Япончууд хүнсэндээ хэрэглэж ирсэн бөгөөд одоо бол Япон хүн бүрийн дуртай уламжлалт зоогт зүй ёсоор тооцогдоно. Энэ нь Bacillus subtilis фермэнтээр баяжуулсан шар буурцаг  soybean (U.S.) юм. "Натто"г ялангуяа өглөөгүүр  зооглох нь тохиромжтой. Учир нь аммони төст өв...



Family house

Бичсэн: Tsoomii
14:38 , 2008-05-19 .. Бичигдсэн: Санал .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
   Family house буюу монголчилбол гэр бүлийн байшин гэх Монголдоо нэвтрүүлмээр санагдсан нэгэн бүтцийн талаар блогтоо оруулчихъя гэж бодлоо. Одоо Монголд байхгүй боловч хэзээ нэгэн цагт хэн нэгэн сайхан сэтгэлтэй хүн санаачлан эхлүүлэхийг таах аргагүй юм.
Юуны өмнө би ч гэсэн Family house талаар сайн мэдэхгүй hospice гэж ойлгож явснаа хэлэх хэрэгтэй байх. Харин Японд ирээд сайн дурын ажил хийж эхэлснээс хойш  салгаж ойлгох болсон юм. Энд hospice-т хийгддэг шиг эмчилгээ байхгүй харин эмчилгээгүй өвчнөөр шаналж байгаа хүүхдүүд ээж аавтайгаа гэртээ байгаа юм шиг өдрийг өнгөрүүлэх түр гэр гэсэн үг...


Сэтгэлд ургасан мөнхийн цэцэг

Бичсэн: Tsoomii
14:26 , 2008-05-19 .. Бичигдсэн: Аавуудад .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Тэгэхэд бүлээн салхи салхилж, шарлаж унасан навчис хөл доор гунигтайхан тийчлэн байсан намрын нэг өдөр байсаан. Хаврын дэггүй салхийг сөрөн сөрөн нахиалсан хэнзхэн ногоон нахиа зуны дэггүй аалинд өсч томроод, удалгүй байгалийн хуулиар өтөлж шарлаад унасан нь тэр биз.
Сайн дурын ажил хийж байгаад ойртож хайрласан нэгэн бяцхан охины нас барсныг сонсоод даанч хатуу хорвоог гомдон гомдон уйлж сууж байлаа.

... Зулаанаа гэж ээж нь өхөөрдөн дууддаг тэр охин дөнгөж есхөн настай байсан юм. Ээжийнхээ гараас хөтлөөд эрдмийн мөрийг хөөж сургуульд орсон өвлөө тархины хавдар гэсэн аймшигт өвчин тусаад...


Хөнгөвчлөх анагаах ухаан гэж юу бэ.

Бичсэн: Tsoomii
11:48 , 2007-10-12 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
    Тэртээ 10 жилийн өмнө миний аав хорт хавдар тусаад мэс засал хийх боломжгүй байсан болохоор удалгүй  Улаанбаатраас гэртээ эргээд ирж билээ. Ааваас минь  химийн тарианы үнэр нэвт ханхалж байсан юм. Учир нь хавдрын эсийн ургалтын зогсоох зорилгоор маш хүчтэй химийн тариаг аавд минь замбараагүй хийчихжээ. 
 Тэсэхүеэ хурц өвдөлт, олон хоногоор өтгөн хаталт, хоол идэхгүй, огилт, арьс загатнаа, тураал, холголт цооролт, нойргүйдэл, сэтгэлээр уналт, стресс, шээс хаагдах гээд  хорт хавдрын шинжүүд харсаар байтал аавд бүгд илэрч 2 сар болоол аав минь хавдрааасаа болоод биш маш их хүчтэй өвдөлт, тура...


Аборттой холбоотойгоор хөхний өвчин ихсэж байна

Бичсэн: Tsoomii
20:24 , 2007-09-20 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
http://sonin.mn/?cat=45

Хөх ургаж эхэлж байх үеэс л эхлэн хөхөө өвчнөөс урьдчилан сэргийлэх, гоё хэлбэртэй болгох тал дээр анхаарах хэрэгтэй. Шилжилтийн наснаас эхлэн цэвэршилт болон түүнээс хойшхи , хугацаанд хөхөнд олон өөрчлөлт гардаг. Эмэгтэй хүний бэлгийн дааврын нөлөөгөөр сарын тэмдэг ба жирэмсний үед хөхөнд гарах өөрчлөлтүүд нь хэвийн үзэгдэл. Зарим тохиолдолд эмэгтэй хүний хөхөнд хэвийн биш өөрчлөлтүүд гардаг. Өвдөлт үүсэх, хавдах, ургацаг ургах, бэрсүү бий болох, хөхний товчноос идээрхэг, цусархаг зүйл гарах зэрэг шинжүүд илэрч болно. Иймээс хөхний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тул...


Тархины даралт гэж өвчин байдаггүй

Бичсэн: Tsoomii
10:35 , 2007-09-17 .. Бичигдсэн: Өвчний мэдээлэл .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос

Монгол хүн бүр эмч болчихсон гэвэл  бүү гайхаарай. Учир нь саяхан миний багын найз багш хүүхэн нярай хүүхдээ “тархины даралт” гээд оношлоод витамин В-гээр бөмбөгдөж байгааг хараад болиулах гэж оролдсон боловч надаас туршлагатай (10 жил хүүхдийн эмч хийж байгаа эмч ) эмчийн жор учраас хийнэ гэж зүтгэсэн хэвээр байлаа. Харсаар байж тэр хүүхдийг эмээр бөмбөгдүүлж жинхэнэ ” тархины даралт”-ыг нь үүсгэж үнэхээр төвдсөнгүй тул ээжид нь микро лекц уншиж байж зорилгоо биелүүлэв. Эцэг эхчүүд маань орлидог чарладаг, уйлаад унтаж чадахгүй шилээ шөргөөдөг, их хөлөрдөг гэх мэт зовиуртай нялх хүүхдээ өөрсдө...



Зөв зохистой хооллолт

Бичсэн: Tsoomii
18:44 , 2007-08-20 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүн өдөр тутам зарцуулсан энергээ хоолны илчлэгээр нөхөж байхаар байгалиас заяагдсан амьтан.  Өдөр тутам хэрэглэх хоолны энерги нь зөвхөн илчлэг сайтай байгаад зогсохгүй найрлага нь зөв зохистой байх ёстой.

Зөв зохистой хоол хүнс нь эрүүл ахуйн хувьд доор дурьдсан шаардлага хангасан байх хэрэгтэй.  Үүнд:

1.        Хоногт хэрэглэх хоол хүнс нь тухайн өдөр зарцуулсан хоол хүнсийг  бүрэн нөхөхүйц хэмжээний илчлэгтэй байх хэрэгтэй.

2.        Ихэнх судлаачдын үзэж байгаагаар насанд хүрсэн хүмүүс хоолоор дамжуулан хоногт дунджаар 80-100 грамм уураг, 90-100 грамм өөх тос, 400-500 грамм нүүрс ус авч бай...



ЯАХУУУУ

Бичсэн: yuki
18:03 , 2007-08-12 .. 18 сэтгэгдлүүд .. Холбоос
Блогмн маань гацаад үүнэн дарамттай байнаа. Бүгдээрээ юу хийхүүү? Яахуууу? Серверийг нь нь өөр найдвартай газар байрлуулахад Атамандаа туслах уу? Атаманаааа та хаагууур ямар юмаа хийгээд яваадайнааа. Бараг л амьдралын нэг хэсэг болчоодайхад ингээд гацаадайгууул яахийн. Нүүхүүү? Нүүхгүйшд. Би л лав нүүхгүй. Гацдаг ч гэсэн гэр минь гэээл үлдийшд. Би таанууусдааа хайртаймчан. Блогмн-ээс өөр газраас танаршгэээн хүнүүүс олкууушд. Та нар мээн юугж бодоцгоожээээн?...


Өөрийнхөө бодисын солилцоог хянах боломжтой.

Бичсэн: Tsoomii
17:31 , 2007-08-01 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

 Таргалаад байна турахсан, таргалахгүй байна таргалахсан гэсэн өөх махны проблемгүй хүн ховор боловуу. Тиймээс тураана гэсэн үнэн худлаа янзан бүрийн хаяг шошготой бүхэнрүү мөнгө бариад гүйдэг, эцэстээ өвчин тээгээд хоцордог нь нууц биш. Тэгвэл энэ проблем хүний идэж байгаа хоол болон хөдөлгөөнтэй шууд холбоотой болох нь нэгэнт тогтоогдсон. Хүн төрөлхтөн анх үүсэн цагаас хойш л идэж байгаа хоолоо сонирхон судалж улмаар одоо хоол судлалын шинжлэх ухаан нэгэнт даасан шинжлэх ухаан болжээ. Хүн амьдарахын тулд иддэг үү, идэхийн тулд амьдардаг уу гээл асуулт ч гэмээр филосопи ч гэмээр нэг үг байдаг...



Нохойн хоол буюу эрүүл хоол

Бичсэн: Tsoomii
21:02 , 2007-07-10 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос

Сүүлийн үед хүмүүс эрүүл хүнс хэрэглэх нь урт наслах,  өвчин зовлонгүй эрүүл  байхад тустай гэдгийг мэддэг болчихож. Гэхдээ маш бага хувь нь. Саяхан нэг найздаа үргэлж цагаан будаа идэж байхаар хааяа ч болов “Геркулес” идэж байгаачээ гэсэн чинь тийм юм байдаг юмуу гээд гайхсан. Байхаар барахав  Номин, Миний дэлгүүр, Боса гэх мэт монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх л том сүлжээ дэлгүүрүүдээр овоолоостой байхад. Үнэ нь 400 грамм нь 450 төгрөг. Мэдээж 500 грамм будаа 400 гэдгээс үнэтэй байгаа боловч эрүүл мэндэд будаанаас хэд дахин илүү тустай. Учир нь цагаан будааг угаахад биед хэрэгтэй бүх ...



Чацарганы тос бол монгол гайхамшиг

Бичсэн: Tsoomii
15:10 , 2007-07-06 .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос


 

Чацаргана  бол дотроо 50 орчим зүйлийн аминдэм, биологийн идэвхит бодис агуулдаг бөгөөд сүүлийн үед анагаах ухааны практикт өргөн хэрэглэх  болжээ. Дэлхий нийтээр чацаргана жимсэн дахь анаагаах увидасыг шагшин гайхаж, өдгөө байгалийн хосгүй бүтээл болох чацаргана  хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэдэг нь нэгэнт  батлагдсан. Чацарганы тос зөвхөн анагаах увидастай төдийгүй маш олон өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

Тэгвэл чацарганы тосыг гэрийн нөхцөлд гарган авах боломжтой гэдгийг дуулгая. Учир нь 100 грамм тос зах зээлд 15000-18000  хүрч өнөө байгаа үед хүн бүр тэрхүү гайхамшигтай эми...



Шүд буйл өвдвөл яах вэ.

Бичсэн: Tsoomii
15:01 , 2007-07-06 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 18 сэтгэгдлүүд .. Холбоос
 Блог бичдэг олон залуус маань харь оронд сурч амьдардаг. Саяхан найз маань Японд очсоноос 10 хоногийн дараагаас эхлээд бүх шүд нь суларч буйл хавдсан тухай мэйлдээ бичсэн байсан. Буйл хавдаж үрэвссэнтэй холбоотой шүд сулардаг. Энэ проблем Япон, Солонгос гэх мэт далайн уур амьсгалтай оронд амьдарч байгаа монголчуудад нилээн элбэг  тохиолддог. Миний бодож байгаагаар шалтгаан нь 2  янз  байна. 

Нэгдүгээрт монгол  хүний шүд бол  нэг төрлийн хатуу хүнс идэхээр байгалиас зориулагдсан байдаг ба монгол орон бол маш их хуурай ширүүн уур амьсгалтай. Энэ их ширүүн эрс тэс уур амьсгалыг мах идэж зөөлрүүл...



Оршин суугчдын 40% нь ДОХ-той тосгон

Бичсэн: Tsoomii
20:15 , 2007-07-01 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
  Хятадад, оршин  суугчдын  40 % нь  HIV (ХДХВ) вирус  тээгч  тосгон байна. Вирусын халдвар  тархсан газар бол зөвхөн энэ  тосгон  биш , энэ  бүс нутагт ДОХ-н халдвар газар авчээ. Ийм  байдалд  хүргэсэн  шалтгаан нь Хятадад 1988 оноос эхлэн   цус, цусан  бүтээгдэхүүний импорт хуулийн  дагуу зөвшөөрөгдсөн учир  цусны төвүүд  их  хэмжээгээр цус  авах болжээ. Тосгоны  эрүүл ахуйн  газраас “Цусаа  зарвал баяжина“ гэж  рекламдаж  эхэлсэн  бөгөөд  оршин суугчид ч баяртай  хүлээн  авсан байна. Хятадын энэ тосгонд  олон  мянган  ядуус  амьдардаг  бөгөөд  цусаа  өгч  олсон мөнгөөрөө  амьдрах нь энгийн ...


Үсээ үргэлж зөөлөн усаар угаа .

Бичсэн: Tsoomii
22:13 , 2007-06-25 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
  Эрүүл  үс л  сайхан харагддаг  гэж  би боддог. Үс бол  олон эрхтний толь болж өгдөг. Энэ  нь  зөвхөн  гоо сайхан  харагдах  боломжийг хангахаас  гадна  халуун хүйтнийг  тэнцвэржүүлж, хүний тархийг хамгаалах  чухал үүрэг гүйцэтгэдэг.

Зөвхөн бүсгүйчүүд  төдийгүй  залуус  маань ч гэсэн  гоё  сайхан үсээрээ  өөрийгөө  чимэх  хэрэгтэй. 

*  Хэрвээ  эмэгтэй хүний  дааврын системд  ямар нэг асуудал байгаа бол  сайхан үстэй  байна гэдэг бол  мөрөөдлөөс  хэтрэхгүй. Өөрөөр  хэлбэл сарын  тэмдгийн өөрчлөлттэй, эмэгтэйчүүдийн  талын ямар нэгэн  суурь  өвчтэй бол нэн яаралтай мэрэгжлийн эмчид хандах хэрэгт...



Мөнгөний ион

Бичсэн: Tsoomii
21:51 , 2007-06-25 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
 Манай өвөг дээдэс ухаант монголчууд мөнгөн аяга, зэс гуулиар аяга, сав суулга хийж хэрэглэдэг байсан. Эдгээр металлууд  хүний биед хэрэгтэй  гэдгийг тэд нар  судалгаа шинжилгээ  хийгээгүй боловч амьдарлын  туршлага дээрээ үндэслэн зөн билгээрээ  мэддэг байжээ. Орос хүмүүс  мөнгөн зоосыг аяганы  ёроолд хийж дээрээс нь  цай хоолоо  иддэг байсан бол  өвөг дээдэс минь  мөнгөн  аяга хэрэглэдэг байсан. Илүү нүнжигтэй байгаа  биз... хэ хэ . Зөвхөн мөнгөн аяга хэрэглэх төдийгүй зөгийн бал, сүү  зэргийг  мөнгөн халбагаар  хутгавал  мөнгөний ион илүү  ихээр  хүний  биед орно. Ялангуяа хүний  ходоод гэд...


Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Арслангийн орд
Мэлхийн орд
Ихэрийн орд
Үхэрийн орд
Би хэн юм бэ?

Найзууд

yuki
Tsoomii